Үндсэн агуулга руу шилжих

Англи хэл дээр суралцах Австралийн боловсролын замнал

Австралийн чиглэл нь Баруун Австралийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, арга зүйд тулгуурлан англи хэлээр суралцах чадварыг хөгжүүлнэ. Сургалтын замнал нь 1 дүгээр ангиас суурь мэдлэг эзэмшихээс эхэлж, ахлах ангид бие даан суралцах, мэдлэгээ хэрэглэх, цаашдын боловсролд бэлтгэхэд чиглэнэ.

Сурагчид англи хэлийг зөвхөн тусдаа хичээл болгон судлахаас гадна хичээлийн агуулгыг ойлгох, асуулт асуух, тайлбарлах, төсөл боловсруулахад ашиглана. Шинэ хэлээр суралцаж буй хүүхдийн ойлголтыг дэмжих арга зүйг нас, бэлтгэлд нь тохируулна.

5 дугаар ангиас орос хэлийг заавал судалж, 8 дугаар ангиас нэмэлт гадаад хэл сонгоно. Монгол хэл, үндэсний боловсролын агуулгыг сургалтын төлөвлөгөөтэй уялдуулна.

WACE болон ATAR гэж юу вэ

WACE нь Баруун Австралийн ахлах боловсролын гэрчилгээ юм. ATAR нь их, дээд сургуульд элсэхэд ашигладаг эрэмбийн үзүүлэлт бөгөөд дан нэг шалгалтын нэр биш. Эдгээр замналаар суралцах, гэрчилгээ авах болон их сургуульд элсэхэд холбогдох хөтөлбөр, үнэлгээ, элсэлтийн шаардлагыг хангана.

Австралийн чиглэлийн талаар зөвлөгөө авах